Газын зурваст халдлага үйлджээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон Палестины “Хамас” бүлэглэл хамтран өчигдөр 6.30 цагт Газын зурваст халдлага зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн байна. “Дэлбэрэлтийн үеэр олон хүн гэмтсэн, харин амиа алдсан хүн бүртгэгдээгүй” хэмээн тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ. Энэхүү халдлагаас 15 минутын дараа хэт даврагчид дахин халдлага үйлдсэн байна. Халдлагын үеэр 11 хүн амиа алдаж, 89 хүн гэмтжээ.
Халдлагаас 1.40 цагийн дараа “Хамас” бүлэглэлийн тэргүүн Абу Ашиа 15 минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Тэрбээр “Палестины удирдлагууд бидэнд Газын зурвасыг өг. Мөн Сирийн удирдлагууд Дамаск, Апелло хотыг чөлөөл” гэж хэлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хамас” бүлэглэл, “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэх хүсэлтэй тавьсан билээ. Нэгдэх саналыг Бакар аль Багдади хүлээн авч, Газын зурвасыг хяналтадаа байлгах “Аль Кассем” гэх бүлэглэлийг бий болгож, “Халифын вант улс” бүлэглэлийн 500 гаруй дайчинг тус бүлэглэлд гишүүнээс элсүүлсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ