Автобусанд зорчих цахим картыг 3600 төгрөгөөр худалдана

img

Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем энэ сарын 24 буюу ирэх баасан гаригаас албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Одоогоор нийтийн тээврийн 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ.

 

Иргэд нийтийн тээвэрт зорчих картыг автобусны буудал дээр байрлах Карт борлуулах төвөөс 3600 төгрөгөөр худалдан авах аж. Тэгээд өөрийн боломжоороо цэнэглэнэ. Ингэхдээ автобусны буудал дээр байрлах Карт борлуулах төвд хандаж, цэнэглүүлэх юм байна. Цаашид гар утас, АТМ, интернетээр автобусанд зорчих картаа цэнэглэх аж.

 

Харин хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, цагдаад дүүрэг, хороогоор нь, оюутнуудад Оюутны холбоогоор нь дамжуулж картыг олгоно.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Яг тийм байнга хэрэглэх тусам автобусаа сэлгэх тоолонд хямдардаг байх хэрэгэй ш тээ
2015-07-20
Солонгосоос:
Дараа дараагийн автобусанд дамжихад хөнгөлөлт баймаар юм. Өмнөд солонгост дараагийн өөр чиглэлийн автобусанд дамжиж суухад үнэгүй байдаг. Гэхдээ тэр нь 30 мин дотор байх шүү. Бас олон дамжихад хямдараад байдаг. Үүнийг монголд хэрэгшүүлбэл ядарсан иргэдэд их хэрэгтэй тухайн тээврийн байгууллагад ээлтэй санагдах юм. Бас автобусаа цэвэр байлгах хэрэгтэй цэвэр байлгах тал дээр жолооч өөрөө эцсийн зогсоол дээрээ даралтат усаар шалаа шүржиж байх хэрэгтэй. Ингэж л бүх талаараа анхаарч байж бид ухаалаг автобусаар ухаалаг иргэд үйлчлүүлэх болно. Баярлалаа ажлын амжилт хүсьё!
2015-07-20
иргэн:
Яг тийм байнга хэрэглэх тусам автобусаа сэлгэх тоолонд хямдардаг байх хэрэгэй ш тээ
elberel:
Bayrlalaa
2015-07-20