Аварга загаснаас амжилттай зугтаажээ

Өмнөд Африкийн Капе аралд зохион байгуулагдаж байсан “J-Bay Open” усны тавцангийн тэмцээний үеэр тухайн бүс нутагт аварга загаснууд нэвтэрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ үеэр далайд Австрали улсын иргэн Микки Феннинг гулгаж байжээ. Тамирчин руу хоёр аварга загас дайрсан бөгөөд тэрбээр амжилттай зугтааж, эсэн мэнд уснаас гарчээ.
Микки “Намайг тавцан дээр гарах үед миний хөлнөөс нэг зүйл татах шиг болсон. Би эргэж хараад аварга загасны сэрвээг олж харсан. Зугтах гэж оролдох үед миний урд дахин нэг аварга загас байгааг мэдсэн. Хоёр аварга загас намайг тойрч, дайрахаар бэлдэж байсан. Би тэр үед “амьд л үлдэх учиртай” гэж бодоод л хамаг хүчээрээ сэлсэн. Азаар аврагчид ирж, намайг далайгаас гаргасан” гэж хэлжээ.
Аюулгүй байдлын үүднээс тэмцээнийг зогсоосон байна. Уг тэмцээний аваргын төлөө 42 тамирчин өрсөлдөж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ