100 жилийн баталгаатай, зузаан зам ашиглалтад оржээ

Гудамж төслийн хүрээнд "Монос"-ын уулзвараас Нисэх Яармагийн уулзвар хүртэлх 5.5 километр замыг өнгөрсөн 2014 оны намраас эхлэн өргөтгөн шинэчилж эхэлсэн билээ. Тэгвэл уг зам наадмын өмнөхөн ашиглалтанд орж, уг замаар авто тээврийн хэрэгслүүд зорчиж эхэлжээ.
Харин алба ёсны нээлт нь ирэх сард болох аж.
Уг замыг Монголд анх удаа ашиглаж буй шинэ технологиор барьсан юм. Замын гүйцэтгэгчээр "Арц суварга", "Бадрах Ойл" компаниуд ажиллаж байгаа бөгөөд 26 см зузаантай бетон арматур бүхий даацын зам болгон шинэчилсэн байна.
Энэхүү зам нь нийслэлийн барилга үйлдвэрлэлийн бүсийн гол зам учраас том оврын тээврийн хэрэгсэл байнга зорчдог. Тиймээс том оврын машины даацад тохирсон шинэ технологийг ашиглажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ