340 гаруй саяын хөрөнгийг үерээс хамгаалжээ

img

Улаанбаатар хотод өчигдөр 15.00-17.00 цагийн хооронд  усархаг бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт үерийн усны 13 дуудлага ирсэн байна.

 

 

Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 7 , 22 дугаар хороо / хуучин 22-ын товчоо, Орбит орчим/ гудамж талбай, айлын гэр, байшин, амины аж ахуйн байр усанд автсан нийт 8 дуудлага иржээ. Энэ дагуу нийслэлийн Аврах ангиас 1 автомшин, 9 албан хаагч, дүүргийн ОБХ-ээс 3 автомашин 20 албан хаагч, Аврах тусгай ангиас 2 автомашин, 17 албан хаагч нийт 9 автомашин, 51 албан хаагч 32 иргэнийг үерийн уснаас аюулгүй газарт байрлуулан, амь насыг нь авран хамгаалж,  шаварт суусан байсан 5 автомашиныг татаж гарган нийт 340 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалсан байна.

 

Мөн  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны  айлуудын гэр, хашаа, гахайн байр усанд автсан 4 дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 10 албан хаач, 2 автомашинтай хүрэлцэн очиж усанд автсан гэрийг нүүлгэн шилжүүлж, хашаа, гахайн байранд тогтсон усыг мотопомпоор соруулан иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ