4 настай охин хүслээ биелүүлж, хуримаа хийжээ

img

 

АНУ-ын Нью Йорк хотын “Albany Medical Center” төвд хэвтэн эмчлүүлж буй дөрвөн настай Абби гэх охин 28 настай Матт Хиклинг гэх сувилагч залуутай гэрлэсэн тухай “www.7online.com” мэдээллээ. Охин өнгөрсөн жилээс “lymphoblastic leukemia” гэх хорт хавдраар шаналах болжээ. Аббиг ухаангүй эмнэлэгт ирэхэд сувилагч Матт анхан шатны тусламж үзүүлж, онцгой анхаарал тавих болсон байна.  Абби тус эмнэлэгт хоёр сар орчим хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Маттын сайхан зан, царайлаг төрхөд нь татагдаж, дурласан аж. Охин эмнэлэгээс гарахаасаа өмнө Маттад гэрлэх санал тавьжээ.

 

 

Энэ сарын 11-нд охины биеийн байдал эрс муудаж, дахин эмнэлэгт хүргэгдэн иржээ.  Шинжилгээгээр охины хорт хавдар сүүлийн шатандаа орж, дахин амьдрах боломжгүй болсон байна. Тэрбээр цаашид амьдрах боломжгүй учраас анхны хайртайгаа гэрлэхийг хүсч, гэр бүлээсээ зөвшөөрөл хүсчээ. Охины гэр бүл энэхүү саналыг хүлээн авч, Маттыг зөвшөөрөхийг гуйсан байна.  Матт энэхүү саналыг хүлээн авч энэ амралтын өдөр “Albany Medical Center”-ийн лекцийн танхимд хуримаа хийжээ. Хуримын ёслолд бүх өвчнүүд болон эмнэлгийн удирдлагууд оролцсон байна.  Сувилагч хослол өмссөн бол охин ягаан, цагаан өнгийн даашинз өмсч, чихэр шигтгэсэн бөгж солилцсон байна.  Матт “Миний сэтгэл их хөдөлж байна. Нэгэн охины анхны хайр болсондоо тун баяртай байна. Аббиг хэзээ ч мартахгүй” гэж хэлжээ.  Хосыг тус төвийн ерөнхий эмч, доктор Женнифер Пеарсе загалмайлсан байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Usgiin buus ch yah ve utgiin buus ih bval tun hetsuu de hu
2015-07-27
Ebii:
Ebii ebii xoorxii min xycliig n bielyylcen bol boloodoo
2015-07-24
llt:
ug usgiin aldaagaa zasaachee Ovchtonguud gedeg bolhoos ovchnuud geddeggui yum
2015-07-23
zochin:
Usgiin buus ch yah ve utgiin buus ih bval tun hetsuu de hu
Зочин:
ivii dee nyalh amitan yumaa sanaliig zovshoorson suvilagch zaluugaar baharhaj bna
2015-07-23
Зочин:
jaahan amitan uruvdultei yum be
2015-07-22
зочин:
Хөөрхий дөө жаахан охин минь
2015-07-20