Хөвсгөлд борц эрэлттэй байна

Хөвсгөл аймагт үхрийн борц нэлээд эрэлттэй байгаа гэнэ. Тодруулбал, тус аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн малчин Ц.Жүгдэрноров өөрөө ажлын байрыг бий болгон үхрийн борцыг зах зээлд нийлүүлж эхэлжээ.
Тэрээр гэр бүл болон хамаатнууд бүхийн 6 хүнийг тогтмол ажлын байраар ханган намрын улиралд шар худалдан авч өвөл махаа борцлон бэлтгээд хавар савлаж бэлэн болгоод сумандаа болон Улаанбаатар хотын дэлгүүрүүдэд түгээдэг бөгөөд борлуулалт сайн эрэлт ихтэй байдаг гэнэ.
Ялангуяа урин дулааны цагт дотоодын жуулчид Хөвсгөлийн борцыг ихээхэн худалдан авдаг юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ