“Гурван бум” малын баяр хийжээ

img

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум өнгөрсөн онд 325 мянга 779 тоо толгой мал тоолуулж аймагтаа үхэр, адуу, хонин сүргээр тэргүүлсэн бол улсын хэмжээнд мал сүргийн тоогоор эхний аравт багтжээ.

 

Тэгвэл халуун хошуут мал сүргээ өсгөн буян хишгийг нь хүртэж буй хөдөлмөрч Цагаан-Уул сумынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд “Гурван бум” малын баяраа тэмдэглэж дэнж хотойтол нааджээ.

 

Уг наадамд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч М.Пүрэвсүрэн болон урлаг соёлын алдартнууд, нутгийн уугуул иргэд оролцож, дэнж хотойтол наадсан аж.

 

Цагаан-Уул сумын иргэд 1974 онд нэг бум малын баяр, 2000 онд 2 бум малын баярыг тэмдэглэж байсан бол 15 жилийн дараа мал сүргээ гурван бум болгон өсгөжээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ