Өвөрхангай хаалгаа сольжээ

img

Өвөрхангай 330 сая төгрөгийн үнэтэй шинэ хаалгатай боллоо.

Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг угтаж Өвөрхангай аймгийнхан хүндэтгэлийн хаалгыг барьж байгууллаа. 

 

Арвайхээр хотоос зүүн хойш 17 км, Онги голын гүүрнээс 3.2 км зайд улсын чанартай АО301 чиглэлийн автозам дээр уг хүндэтгэлийн хаалгыг сүндэрлүүлсэн байна.

 

Хаалганы нээлтийн үйл ажиллагааг өчигдөр зохион байгуулсан бөгөөд  нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Самданжигмэд, “Нутгийн буян групп” ХХК-ийн ерөнхий захирал Л.Бат-Орших нар оролцож тууз хайчилжээ.

 

Энэхүү хаалга нь 23.9 м урт, 2.4 м өргөн 14 м өндөртэй бөгөөд автомашин гарах хэсгийн өндөр 7.6 м бөгөөд Монгол үндэснийхээ хээ угалз болон Монгол гэрийн хэлбэрийг санагдуулам нуман аркаар чимэглэсэн. Хаалганы дээд талд жаргалын найман морь, цагаан бөлбөө цэцгэн дээр Өндөр гэгээний мөнхийн бүтээл “Соёмбо”-ыг байрлуулсан юм. Мөн хаалганы хажууд машины зогсоол, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, хогийн сав зэргийг шийдэж өгсөн иж бүрэн бүтээн байгуулалтын ажил болжээ.

 

 

Хүндэтгэлийн хаалгыг 330 сая төгрөгийн санхүүжилтээр “Нутгийн буян” групп ХХК 2 сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soril:
330 saya tugrugiig haanaas gargasan talaar bicheech ee tatvar tulugchdiinhuu harmaanaas suilaalaa bizdee ner olohiin tuld hulgai hiih yum aa malnuud
2015-07-22
Зочин:
Өө одоо ч өвөрхангай ёстой сайхан хөгжинө өө. Сайхан хаалгатай болж тооно унь ханыг манай компани гаргая.
2015-07-21