ХААБ 322.9 тэрбумын арилжаа хийжээ

Хөдөө аж ахуйн бирж ХХК энэ сарын 9 -ны байдлаар 100 удаагийн арилжаа зохион байгуулжээ.
Үүнд;
- 914.1 тонн ямааны завод ноос – 18.9 тэрбум төгрөгөөр
- 5,225.65 тонн ямааны ноолуур 295,6 тэрбум төгрөгөөр
- 4,386.90 тонн хонины ноос 7.0 тэрбум төгрөгөөр
- 52.8 тонн тэмээний ноос 353.8 сая төгрөгөөр
- 576 тонн хүнсний буудай 315.1 сая төгрөгөөр
- 560.1 тонн хонины завод ноос 672.1 сая төгрөгөөр
- 19 тонн тэмээний завод ноос 47.5 сая төгрөгөөр арилжиж нийт 322.9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
Хөдөө аж ахуйн бирж одоогийн байдлаар есөн төрлийн ноолуур, тэмээний найман төрлийн ноос, хонины зургаан төрлийн ноос, тосны ургамал хоёр төрөл, ямааны хоёр төрлийн завод ноос, тэмээний нэг төрлийн завод ноос, хонины нэг төрлийн завод ноос, мал нэг төрлөөр, хүнсний буудай хоёр төрлөөр арилжаалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ