Грек өрөө төлжээ

Грекийн Засгийн газар өнгөрсөн сарын 30-ны 23.30 цагаас өмнө Олон улсын валютын сан болон Европын төв банкаас зээлсэн 3.5 тэрбум еврогоо эргүүлэн өгөх ёстой байсан юм. Харамсалтай нь Грек заасан хугацаандаа өрөө төлж чадаагүй билээ. Тэгвэл ОУВС-ын тэргүүн өчигдөр 18.00 цагт мэдэгдэл хийх үеэрээ “Грек улс манай байгууллагаас зээлсэн мөнгөө төллөө” гэж мэдэгджээ.
Энэ сарын 16-нд Евро бүсийн сангийн сайд нар Грекийн засгийн газрын ойрын хэрэгцээг нөхөх долоон тэрбум еврогийн зээл олгосон юм. Ийнхүү Грек гол зээлдэгчдээс зээлсэн өрөө төлөх чадвартай болжээ. Афины нийт өрийн хэмжээ 323 тэрбум евро юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ