“Иличийн гэрэл”-ийн үнэ нэмэгджээ
2015-07-21

 

Бид хотоо мартаж баруун солгойгүй наадан хээрээр гэр, хэцээр дэр хийж явах хойгуур айл өрхийн цахилгааны суурь хураамж 2000 төгрөг болжээ. Мөн оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжиж, системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрчим хүчний зохицуулах хороо ийм шийдвэр гаргасан нь зуны уртад уйдсандаа бус ОХУ-ын талаас манайд нийлүүлдэг цахилгааны үнийг энэ сарын нэгний өдрөөс нэмсэнтэй холбоотой. Бид ер нь зун болохоор бүх юм нь болоод байгаа царайтай баахан назгайрдаг нь гэм биш. ОХУ –аас цахилгаан эрчим хүч худалдан авдгаа зуны дэлгэрт  бүүр таг мартах юм. Өнгөрсөн сард нэг шувуу дэд станцыг буудуулж нийслэлээрээ барьц алдахад ОХУ-аас цахилгаан авдагаа нэг сайн санаж авсан байх.

 

Галуут нуурын эргээс Хатан туулын минь эрэг хүрдэг цахилгааны үнэ яагаад нэмэгдсэн бэ гэдэг  талаар тодорхой тайлбар учирлалыг аль нэг тал албан байдлаар хийгээгүй байна. Ямарч шалтгаан байлаа бид эрчим хүчний асуудлаа нэг мөр шийдэхгүй бол сая илүү хүнтэй Метрополис хот маань харанхуй суухад “амархан “ байгааг харуулсан жишээ цөөнгүй байна.

 

Намуудын сонгуулийн айдсаар боогдон үнийн эрх чөлөөгөө олж авч чадахгүй байгаа эрчим хүч бодит өртгөөсөө 60 хувь “хямдралтай” иргэддээ хүрдэг гэж байгаа. Энэхүү хүндрэлээ яс барьсан мэт өнгөрсөн жил 65 тэрбумын алдагдалтай ажилласан гэж Засгийн газрын хэмжээний том хурал дээр яригдаж байхыг сонссон санагдана. Бөөн өрийн сүлжээ гэж болно. Өнөөдөр олон улсын зах зээл дээр нэг кв/цаг эрчим хүчний дундаж үнийг 10-11 центээр тооцож байгаа. Манай орны хувьд үүнээс доогуур буюу зургаан цент орчим байгаа гэж салбарын яамны түшмэл мэдээлсэн.  ЭХ-ний салбарт төрийн өмчит 22 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний хоёр нь л ашигтай ажилласан гэсэн дүн мэдээ гарсан. Ер нь төрийн нэртэй компани ашигтай ажиллах нь алдас болсон жирийн үзэгдэл юм л даа.

Уул уурхай хөгжүүлж, эрдэс баялгаараа мөнгө олно, үйлдвэрлэлийг дэмжинэ гэж байгаа улс.  ОХУ бензиний үнээ нэмлээ. Бид энд бужигналдаад явчихна. Эрээн хилээ түр хаалаа энд манай “Барс” зах үүдээ барьчихна. Хоол хүнсний хямрал нүүрлүүлэх шахна.

Энэ зун ид найр наадмын цаг 7-р сард ОХУ-аас нийлүүлдэг цахилгааны үнээ нэмлээ. Манай Эрчим хүчний Зохицуулах хороо наадмаа хаяж яаралтай хуралдан сөрсөн базааг бидэн дээр хийж суурь үнээ нэмж хэмнэлтийн горим зарлаж байна.   

 

Энэ бол гэнэт шинээр боссон “яах вэ” биш. Нэг шувуунаас савлаад уначихдаг дэд станцуудтай, нөгөө бол хөрш орны авир аашнаас хамаарч цахилгаан дулаан доголдох түшүүртэй хараат байгаа нь харамсалтай. Хаврын чуулганаар  "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх  байсан ч хойшлуулсан дуулдсан. Энэхүү тогтоолын төслийн гол үзэл санаа нь эрчим хүчний салбарт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг шинэчлэх гэсэн тодотголтой орж ирсэн гэдэг. Энэ ч яахав.Том салбарт их мөнгөний төсөв үнэртээд ирэхээр тосуулаад өөрсдийнхөө талыг оруулчих зай гаргасан журмын өөрчлөлт , бодлогын чиглэл гэсэн чимэг нэртэй элдэв тогтоолын төсөл явуулж эхэлдэг жишиг тогтсон. Дэд бүтцийн салбарт иймэрхүү хэтийн бодлогын хэчнээн ч бичиг баримт тогтоол батлагдсан билээ. Хэрэгжиж байгаа эсэхийг ёстой бүү мэд. Үглэлээ больё доо.

Төгсгөлд асуулт байна. Тавдугаар цахилгаан станцын туузыг хэзээ хайчлах вэ. Дээрээ талцаж байж газрын асуудлыг нь шийдлээ гээд чимээ тасарсан энэ станц төлөвлөсөн цагтаа илч гэрлээ түгээж эхлэх үү. Хэдий болтол бид хойд хөршийн “Иличийн гэрэл”- ийн дор хараат суух вэ.

 

Хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэж “үнээ нэмэх” эрчим хүчний сөхрөлийг тосож тулах таяг бэлдэх биш хөл дээр нь нэг мөр босгох ямар бодлого базаад байгаагаа эрчим хүчнийхэн бидэнд нэг хэлж өгмөөр..

 

Б.Хэгжүүн

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
erchim huchee anhaarah:
erchmiin hugjliin bodlogoo ergen 1 harj ayulgui baidlaa batalaajuulah heregtei. uveliin id huitend Utaanbaataa gerel tsahilgaangui ingej 0 zogsooj untaaval hotooroo huldeh magadlal under tul uhaalag turees 1-iig bodoh tsag boljee. amjilt.
2015-07-22
haah:
ene ardchilsan namd yamar hamaa bna aa orosuud l munguu nemsen bnadag usan tsahilgaan stantsaa baribal taarna orosiin buriauud baigal nuurt syud bolohni geed baigaa baihaa , barichihaa yadahnaa zundaa tsahilgaanaa hyamdhan avii lol
2015-07-22
Зочин:
bitgii surjigne.ene chini oros ug ch bish ,hunii l ner.ene temdeg bsan bgaagui yalgaagui.
2015-07-22
Зочин:
orosoos avdag n hudlaa yum uu?orosuud unee nemeed bhad bid hariud n selengiin usan tsahilgaan stantsaa hurdavchilah heregtei bnaa
2015-07-22
Зочин:
AH Zaillaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2015-07-22
Зочин:
ard tumen teneg bishhuu ,AH boliochee
2015-07-22
Зочин:
AH boliochee,ene ih hurliig taraay,dahin 1 jil teseh bolojgui
2015-07-22
Зочин:
suirel ruu oirtsoor
2015-07-22
Зочин:
shono hii uzegdel kkkkkkkkkkkkkkkkkkkk
2015-07-21
Зочин:
MONGOLCHUUD INGEED TSAHILGAANCH UGUI BENZIN UGUI HUI NEGDLIIN UEDEE ORDGIIN BAIJEE BIDEND SIRI IRAK SHIG DAIN BOLOOGUI BAINA TEGTEL ULS ORNIIH NI BAIJ BAIGAA TSARAI NI ODOR ODOROOR DAMPUURAL SUIREL RUU OIRTSOOR L BAINA
2015-07-21
olloo:
ilichiin gerel gej mongolchuudyg doromjloh hereggui shuu !!!
2015-07-21
Зочин:
orosoos avdag n hudlaa yum uu?orosuud unee nemeed bhad bid hariud n selengiin usan tsahilgaan stantsaa hurdavchilah heregtei bnaa
Зочин:
5-р цахилгаан станц, Хархираа цэвэрлэх байгууламж, энэ утаа нэн тэргүүний асуудлуудаа яаралтай шийдмээр байна даа. Улсад ч тэр мөнгө төгрөг нь байхгүй байх шиг. Дээрээс нь хямрал шаацсан ирэх жилүүд хүндхэн тусах нь дээ.
2015-07-21
But:
Ильич гэж ь тэмдэгтэй бичдэг юм шүү дээ. Орос үгээ мэдэхгүй байж яах гэж хэрэглэдэг юм дэ. Жаахан юм үзэж харж байгаач дээ сэтгүүлчидээ.
2015-07-21
Зочин:
bitgii surjigne.ene chini oros ug ch bish ,hunii l ner.ene temdeg bsan bgaagui yalgaagui.
Зочин:
tsahilgaan stants bari bolomjtoi ch tegeh sonirhol ulsad maani bish udirdlagad garsan hulgai nart ogt baidaggui.
2015-07-21