”Амгалан” дулааны станцын нээлт болно

"Амгалан" дулааны станцын нээлтийн ёслол маргааш 10.00 цагаас болно. Нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хотын дарга Э.Бат-Үүл нар оролцоно.
Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилга, орон сууцыг дулаанаар хангах "Амгалан" дулааны цахилгаан станцад 106 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. 348 МВ-ын хүчин чадалтай тус станц ирэх аравдугаар сард дулаанаа өгч эхэлнэ. Харин туршилт нь ирэх сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл хийгдэхээр яригдаж буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ