Н.Түвшинбаяр аварга нутгийн наадамдаа түрүүлжээ

img

Булган аймгийн Сайхан сумынхан энэ сарын 18-21 өдрүүдэд дөрвөн түмэн адууны баяраа хийж хотол олноороо өргөн дэлгэр наадлаа.

 

Энэхүү наадмын бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяр түрүүлжээ. Харин улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэсэн байна.

 

Энэ жилийн улсын наадмын дөрвийн даваанд улсын харцага Н.Түвшинбаяр шинээр Монгол Улсын начин цол хүртсэн А.Алтанхуягт өвдөг шороодсон юм.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ