АНУ-ын Батлан хамгаалахын атташе нутаг буцна

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Кристофер Дисико-г хүлээн авч уулзлаа. Хурандаа Кристофер Дисико атташе-гээр ажиллаж буй хугацаа дуусч буйтай холбогдуулан түүнийг хүлээн авч уулзахдаа хоёр орны батлан хамгаалах салбарт гүүр нь болж ажилласанд талархал илэрхийлээд "Хамтын ажиллагааны медаль" гардуулан өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ