Оросын зах зээлд ухаалаг цагаа борлуулна

Америкийн “Apple” брэндийн сүүлд гаргасан “Apple Watch” буюу ухаалаг цагийг энэ сарын 31-нээс эхлэн Оросын дэлгүүр, худалдааны төвөөр борлуулахаар болсон тухай “TASS” агентлаг мэдээллээ. Украины зүүн хязгаарын асуудлаас болж АНУ, Их Британи тэргүүтэй барууны орнууд Оросын эсрэг санхүү, худалдааны салбарт хориг тавьсан юм. Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригийнхоо хугацааг зургаан сараас сунгасан билээ. Энэхүү хоригоос болж “Apple” бүтээгдэхүүнээ Орост худалдаалах боломжгүй болжээ.
Оросын зах зээл өргөн уудам учир тус компани сүүлд гаргасан ухаалаг цагаа энэ зах зээлд зарж, борлуулалтаа өсгөхөөр болжээ. “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк “Орост бүтээгдэхүүнээ зарахгүй байна гэдэг утгагүй хэрэг. Ашгийн төлөө бид Засгийн газрынхаа шийдвэртэй ч зөрчилдөж чадна” гэж хэлжээ.
Ойролцоогоор 30-40 сая ширхэг ухаалаг цагийг Оросын хэрэглэгчид худалдан авах урьдчилсан төлөвлөгөөг “Apple” компаниас гаргасан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ