Өнөөдөр болох үйл явдал

img

09.00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Эрчим хүчний 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдэд хийсэн хяналт шалгалт, Геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтыг хэлэлцэнэ.

 

09.00 цагт АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Эмэгтэйчүүдийн Хувиараа бизнес Эрхлэлтийг Дэмжих Төсөл“-д Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 16-аас дээш насны охид, эмэгтэйчүүдэд бизнес эрхлэгчийн сэтгэлгээ, бизнес хийх ур чадварыг суулгах, санхүүгийн боловсрол олгох зорилготой сургалт эхэлнэ.

 

09:30 цагт Арслантай гүүрийн Усан хөшигний нээлт болно. Энэ үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт барьсан усан ориглуурын үйл ажиллагаатай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас танилцана.

 

10.00 цагт Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар БАРИЛГЫН ТАЛБАЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН шаардлагын хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцахаар "RIVER GARDEN" хотхонд очно. Тэгээд Алтай констракшн, " Жигүүр гранд" зэрэг 5-6 компаниудын барилгын талбай дээр очно.

 

11.00 цагт Манай улсад Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулах гэрээнд БСШУ-ны дэд сайд Б.Тулга, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Ф.Гарри нар гарын үсэг зурна.

 

11.00 цагт "Гванжу-2015" Универсиадад амжилттай оролцсон баг тамирчдыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн А танхимд  хүлээн авч уулзана.

 

11.00 цагт Монгол туургатны Их даншиг наадмыг 100 гаруй жилийн дараа Улаанбаатар хотноо Хүй долоон худагийн дэнж дээр 8 дугаар сард зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын Бурхан Шашны төв болон НЗДТГ-аас хамтран хэвлэлийн бага хурал зарлаж байна.

 

11.00  цагт Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд БНХАУ-ын Төрийн архивын удирдах газраас МУ-ын Архивын ерөнхий газарт архивын техник хэрэгсэл буцалтгүй тусламжаар хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.

 

11.00 цагт Зууны мэдээ сонины мэдээллийн төвд Хепитит С вирүсийн эмчилгээ, оношилгоо, бүртгэлийн талаараар ХӨСҮТ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

13.00 цагт Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Google Street View, Google Соёлын Институтийн нээлт Монголын Үндэсний музейд болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ