Дорнод аймгийн цагдаагийн газрыг шагнажээ

img

Дорнод аймгийн Цагдаагийн газрын албан хаагчидМонгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ерөнхийлөгчийн зарилгаар Дорнод аймгийн Цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ.

 

Тодруулбал, өнгөрөгч баяр наадмын үеэр Дорнод аймгийн  цагдаагийн газрын 80 жилийн ойн арга хэмжээ болж, хүндэтгэлийн жагсаал хийжээ. Уг жагсаалын үеэр цагдаагийн албан хаагчид монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, аймгийн Засаг дарга болон үе үеийн цагдаагийн удирдлагууд, ахмад албан хаагчид хүндэтгэл үзүүлжээ.

 

Мөн Монгол дайчдын хөшөөний талбайд Чойбалсан хотын цэргийн хүрээний анги нэгтгэлүүд хүндэтгэлийн парад жагссан байна.  Цэргийн хүрээний жагсаалыг аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн хүлээн авч алба хаагчидтай мэндчилжээ.

 

Хүндэтгэлийн жагсаалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ерөнхийлөгчийн Тамгийн газрын дэд дарга зарилгыг уншин танилцуулж, Дорнод аймгийн Цагдаагийн газрын туганд Цэргийн гавьяаны одонг зүүжээ.

Дорнод аймгийн цагдаагийн газар нь тэртээх 1935 онд анх байгуулагдаж байсан юм.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ