Хулгайчийн гарын тасалжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан хулгайчдыг хэрхэн шийтгэж буй дүрс бичлэгээ олон нийтэд үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид 16, 17 настай хоёр хүүгийн гарыг хурц иртэй зүйлээр тасалж, “Тэд бол хулгай хийж, аллахаас урвасан. Аллах тэднийг шийтгэхийг хүссэн. Бид Аллахын хүслийг биелүүллээ. Аллах бол бидний элч, авралын бурхан” гэж хэлжээ.
Мосул хотын төв талбайд тэдний гарыг тасалсан байна. Тэд цугларсан хүмүүст хулгай хийвэл ийм хувь тавилан хүлээж буйг хэт даврагчид сануулжээ. Хөвгүүдийн гарын тасалсаныхаа дараа тэднийг буудан хороосон гэнэ.
Нийт 10 минут үргэлжлэх видео бичлэгийн төгсгөлд өнгөрсөн тавдугаар сард холбоотон орнуудын агаарын дайралтын үеэр амиа алдсан гэгдээд буй тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадигийн дуу сонсогджээ. Багдади “Шийтгэ. Тэднийг устгах хэрэгтэй. Бид дайснаа тэжээхийг хүсэхгүй” гэж хэлж буй нь бичигджээ. Пентагон удирдагчийг амиа алдсан хэмээн мэдээлсний дараа Багдади өнөөдрийг хүртэл олны өмнө гараагүй юм. Гэхдээ бичлэгт удирдагчийн нүүр царай харагдаагүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ