Цагдаа нар Жамсран бурханыг цэнгүүлэв
2015-07-23

Дундговь аймгин Цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын 21-нд буюу Бурхан багшийн их дүйчин өдөр Жамсран бурханыг цэнгүүлж, ном хуруулсан байна. 

 

Ард олныхоо амар тайваны тусын тулд энэ бурханыг тус байгууллагын алба хаагчид шүншиглүүлэн залсан байдаг бөгөөд жилд хоёр удаа ийнхүү цэнгүүлж, аймгийн Дашгэмпиллэн хийдийн лам нар ном хурдаг байна. 


Жамсран бурхан нь саар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээн ертөнцийн элдэв муу муухай хорлол, дайсан зэтгэр, өвчин зовлон, гай барцад, аюулаас аливаа амьтныг гэтэлгэж, тэрсүүд нигүүдийг гэсгээн эрх мэдэл, эд буяныг арвижуулагч хэмээдэг ажээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Жамсран бурхан цэнгэж жаргалаа эдэлж дээ
2019-10-24
бодит:
Эгэл хүний санаанд багтахгүй зан үйл шүү. Мунхаг хүний ухаанд багтахгүй зүйдэнд нь ч байхгүй ховор нандин юм байгаа юм. Цаг нь болохоор дүү нар ухаарах байх. ОДОО Л МОНГОЛ УЛС УРД ДЭЛХИЙД ЯМАР БАЙСАН ЯГ ТИЙМ ХҮЧИРХЭГЖИЖ НАРАН МАНДАХ МЭТ БОЛЖ АРД ТҮМЭН ДЭЛХИЙ НИЙТ АМАР ТАЙВАН БОЛОХ БОЛНО. Цаг хугацаа харуулах буйзаа. Тайван хүлээж бай...
2015-12-23
лээгий:
Ээ чааваас ,
2015-07-24
мухар:
Том Т1 дэж дээ
2015-07-23
Зочин:
Цагдаа бүрэн дампуурсны тод жишээ.
2015-07-23
Зочин:
Ene uls oron buren dampuurchee
2015-07-23