Хураагдсан мотоциклиудыг эздэд нь буцаан өгчээ

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын “Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа”-нд 2014 оны 04 дүгээр сараас хойш саатуулагдсан мотоциклиудыг эздэд нь хүлээлгэн өгч эхэлжээ.
Захиргааны зөрчил гаргасны улмаас түр саатуулагдсан 53 ширхэг мотоцикль тус хашаанд байгаа аж.
Эзэмшигчид нь түр саатуулах хашааны төлбөрийн асуудлын улмаас авахгүй байгаа дээрх мотоциклиудыг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны төлбөрөөс чөлөөлж, эзэмшигч иргэдэд үнэ төлбөргүй хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэнд мотоциклоо буцаан авч буй иргэд талархалтай байв. Мотоциклиудыг хүлээн өгөх ажлыг есдүгээр сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулах юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ