Парламентын ордноо шатаахыг оролджээ

Грекийн парламент Европын холбооноос дахин 86 тэрбум еврогийн тусламж авахын тулд шинэчлэлийн хоёр дахь багц хөтөлбөрийг батлахаар хэлэлцэж байна. Тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас эрх баригч “Сириза” намаас тусламж хүсчээ. Парламент тусламжийн асуудлаар ярилцаж байх хойгуур Афин хотноо олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсаалд ойролцоогоор 150 мянган хүн оролцож байгаа гэнэ. Тэд парламентын ордонг эзлэхийг санаархаж, цагдаа нартай мөргөлджээ. Жагсагчид ордон руу шатамхай бодис шидэж, шатаахыг оролдсон байна.
Мөргөлдөөний үеэр 500 гаруй хүн гэмтэл авч, эмнэлгийн анхан шатны тусламж авсан байна. Ципрас ард түмнийхээ сонголтыг үл тоож, Европын холбоо зэрэг гол зээлдэгчдээс дахин зээл авахыг хүссэн юм. Энэхүү шийдвэрийн дараа парламент татвар болон тэтгэвэрт гарах насыг 67 болгож, ард түмнийхээ эсэргүүцэлтэй нүүр тулжээ. Цагаа нар жагсагчдын эсрэг даралттай ус, цахилгаан бороохой зэргийг ашигласан байна. Харин жагсаалын намжаахын тулд галт зэвсэг ашиглахыг Ерөнхий сайд хоригложээ.
“Ройтерс” агентлаг “Грект эмх замбараагүй байдал газар авч, Афин хотын төвийн хэсгүүдэд гал гарч, хаа сайгүй удирдлагуудаа буруутган хашгирах хүмүүсийн орилоон. Энэ бүхнээс залхсан жуулчид Афиныг орхин гарч байна” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ