Оффист хувилагчийг хэрхэн сонгох вэ?

img

Дийлэнх оффист ажилтнууд нь хэвлэх төхөөрөмжтэйгээ ажиллахад маш олон цагийг зарцуулдаг. Хувилагч их хэмжээний хэвлэх хувилах үйлдэл хийдэг ажлын орчинд үйл ажиллагааг хялбаршуулж, цаг хугацаа, зардлыг хэмнэх давуу талуудыг олгодог. Хэрэв та хувилагч анх удаа сонгох гэж байгаа бол бидний зөвлөгөөг заавал уншаарай.

 

Дижитал хувилагчууд олон үйлдлийг хийх чадвартай бөгөөд үүнд сканердах, хэвлэх, хувилах зарим нь факс илгээх үйлдэлтэй байдаг. Хувилагчаа сонгоход заавал анхаарч харах хэд хэдэн үзүүлэлт байдаг.

 

Нэг минутанд хэвлэх хуудасны тоо (PPM) бол хувилагчийн хурдыг илтгэдэг үзүүлэлт. Өндөр хурдтай байх тусмаа ажилтнуудын үр ашигтай ажиллагааг сайжруулж, хэвлэсэн коммандаа хүлээх хугацааг бууруулж байдаг.

 

Нэг инчид хэвлэх цэгийн тоо (DPI) нь хувилагчийн хэвлэх нарийвчлалыг заана. Сайн dpi-тай хэвлэгч нь өндөр чанартай сурталчилгааны материал хэвлэхэд чухал үзүүлэлт болдог.

 

Цаасны багтаамж  нь хувилагчийн агуулж чадах цаасны тоог харуулдаг. Маш завгүй ажилтай оффист, өдөржин хэвлэх ажил хийгддэг бол их багтаамжтай хувилагчийг сонгох нь зүйтэй.

 

Сүлжээнд ажиллах боломж нь олон бизнесийн хувьд чухал үзүүлэлт болдог. Өнгөт хэвлэл  хар цагаан хэвлэлтээс зардал өндөртэй байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд өнгөт хэвлэлтийн зардал улам бүр буурч, хэрэв танай бизнес өнгөт хэвлэлээ гадны үйлчилгээ авч хийлгэдэг бол өнгөт хувилагч сонгон худалдан авах нь илүү хэмнэлттэй сонголт болж байна.

 

 

Утас: 75753535

Вэбсайт: http://www.pc-mall.mn

Фэйсбукхуудас: www.facebook.com/pcmallofficial

СЭТГЭГДЭЛ БИЧИХ