Гүүглээс Занабазар болон Богдын музейг панорамаар харж болно

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Монголын соёлын баялгийн дээжээс Гүүглийн Соёлын Хүрээлэн, Монгол улсын зарим хотууд болон тэдгээрийн ойролцоох нутгийн 360 градусын зураглалыг Гүүглийн (Street View-ийн) санд оруулсныг өнөөдөр танилцуулав.  Гүүглийн Соёлын Хүрээлэн Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей ба Богд хааны ордон музейтэй хамтран Монголын соёлын 200 гаруй эд зүйлс болон соёлын өвийн тухай 20 гаруй онлайн үзэсгэлэнг дэлхийн сонирхсон хэн бүхэнд хүртээмжтэй болгожээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гүүглийн Ази Номхон далай, Ойрхи Дорнод болон Орос улсын засгийн газартай хамтран ажиллах ажиллагааг хариуцсан дарга Сузан Пойнтер “Гүүгл Монгол Улсын Засгийн газартай хамтран Монгол орны үзэсгэлэнт байгаль , соёлын ѳвийг Гүүглийн Соёлын Хүрээлэнд нэгтгэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Гүүгл Street View-н зураглалын санд Монгол улсын зураглалыг оруулснаар монголчуудад онлайн газрын зургийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ѳргѳн байдлаар хүргэж дэлхийн аль ч өнцөг буланд амьдарч буй зочин гийчдэд Монгол улсыг хөгжиж буй орон гэдгээр нь харахад илүү түлхэц болж, Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, урагшлахад нь дэмжлэг үзүүлэх болно” гэв.

 

Гэрэл зургийг MPA.MN

Гүүглийн Соёлын хүрээлэнд нэмэгдсэн онцлох нэг зүйл нь Монгол наадмын тухай үзэсгэлэн аж. Гүүглийн Street View баг 2015 оны Наадмын зарим дүрслэл зургийг панорам байдлаар авснаа удахгүй байрлуулна гэдгээ өнөөдөр дуулгав.

 

Гэрэл зургийг MPA.MN

Мөн Монголын Өлзийт хаанаас Францын IV Филипп хаанд илгээсэн 700 гаруй жилийн настай захиа ч энд багтсан байна. Гүүглээс Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей болон Богд хааны ордон музейн дотор талыг панорамаар харах боломжтой болж байна.

Гэрэл зургийг MPA.MN

Гүүглийн баг  Монгол улсын аялал жуулчлалын үзэсгэлэнт бүс нутгаар 5000 гаруй км аялан, санг бүрдүүлжээ. Тухайлбал Хөвсгөл нуурын ѳвлийн байдлаас эхлээд Улаанбаатар хотын гудамж талбай, Дархан, Эрдэнэт, Чойр , Сайншанд хотуудын зургийг аваад буй аж.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ