Жиргээгээ ном болгосон сайд
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн яамны сайд, жиргээч Д.Эрдэнэбат өөрийн жиргэсэн жиргээгээрээ ном гаргажээ.
Тодруулбал, тэрбээр жиргээнд хэрэглэсэн үгсээ нэгтгэн “Хэрэгтэй үг хүнд хань болдог” нэртэй ном хэвлүүлжээ. Хүн хэлэхээс цаашгүй гэдэг. Магад жиргээний үгс амьдралд хэрэг болох биз ээ. Тэрбээр өөрийн жиргээ хуудаснаа “30 мянган дагагчтай болохдоо 5000 гаруй жиргээ хийж. Ихэнх нь үгсийн хэлхээ байж. Тэр үгсээрээ ном хэвлүүлэхээр шийдэв” хэмээн жиргэжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ