Мастер кроссын тэмцээн болжээ

img

Өмнөговь аймгийн Автомашин мотоциклийн холбооноос санаачлан Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн ивээл дор тус "Мастер кросс" уралдааныг хоёр насны ангиллаар зохион явуулжээ.

 

Тус тэмцээний мэргэжлийн тамирчдын ангилалд тэргүүн байрыг “Хатан-Өгөөж” ХХК-ний тамирчин 07 хувийн дугаартай Б.Өнөржаргал, удаах байрыг залуу тамирчин Б.Батзориг, 3-р байрыг “Говь Фрийдом” компаний тамирчин, Спортын мастер, 33 хувийн дугаартай Д.Бадамгэрэл, тусгай байрыг “Алтанговь транс” компаний тамирчин, 73 хувийн дугаартай Ш.Сугирбаян нар тус тус эзэллээ.

 

Харин тэмцээний 45-аас дээш насныхны ангилалд тэргүүн байрыг М.Сэр-Од, удаах байранд Ш.Баттулга, 3-т ахмад тээвэрчин Х.Төмөрбаатар, тусгай байранд ахмад тамирчин Я.Цэен-Ойдов нар шалгарсан байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ