Вальютын дуудлага худалдаа зохион байгуулжээ

img

Монголбанк энэ сарын 23-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 48.4 сая ам.доллар, 118.9 сая юань худалдан авах санал ирүүлжээ.

 

Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлж, 1979.00 төгрөгийн ханшаар 48.4 сая ам.доллар, 318.83 төгрөгийн ханшаар 118.9 сая юань тус тус нийлүүлсэн байна.

 

Тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 81.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ