Обама аавынхаа нутагт ирлээ

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Кени улсад хүрэлцэн ирсэн тухай “CNN”агентлаг мэдээллээ. Тус улсын нийслэл Найроби хотноо Ажил хэрэгч хүмүүсийн даяарчлалын саммит зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү уулзалтад Обама оролцож, үг хэлэх билээ.

 

Обамагийн айлчлалтай холбогдуулан Найроби хотноо онц байдал зарлаад байгаа юм. Хотын иргэд Обамагийн царайг харахын тулд саммит зохион байгуулагдаж буй газраас холгүй газар олноороо байрлах болжээ. Мөн гудамж талбайд “Обама гэртээ тавтай морил” гэх сурталчилгааг наасан байна.

 

Найроби хотод болох уулзалтад оролцсоныхоо дараа Обама аавынхаа төрсөн нутагт очиж, хамаатнуудтайгаа уулзах юм. Когела тосгонд Обамагийн хамаатнууд амьдардаг юм. Энэхүү уулзалтыг тэсэн ядан хүлээж буйгаа Обамагийн эгч “ВВС” агентлагт ярьжээ. Обама сүүлд 2006 онд Когела тосгонд очиж, хамаатнуудтайгаа уулзжээ.

Обамагийн дараагийн зогсоол Этиопт улс юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ