Дунд насанд Дундговийн уяачийн үрээ түрүүлэв

img

Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх наадмын эрлийз дунд  насны морьд барианд орлоо. Энэ ангилалд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Шинэбаатарын хонгор халзан үрээ түрүүллээ. Аман хүзүүнд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Д.Одгэрэлийн бор үрээ, гуравт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач Ш.Лхамсүрэнгийн загал үрээ, дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат уяач О.Батдэлэгийн үзмэн бор, тавд Өвөрхангай аймгийн Баянгол сумын уяач А.Мөнхтөрийн хонгор үрээ хурдаллаа. 

 

15 км-ын зайнаас нийт 46 морь уралдаж, барианд орлоо. Барианы зурхай дээр нэг хүүхэд мориноос унаж, түүнд эмнэлгийн тусламж үзүүллээ. Морь бүдэрснээс унасан хүүхэд ноцтой гэмтэл аваагүй байна гэж манай сурвалжлагч Б.Будхүү Өвөрхангай аймгаас мэдээллээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ