Эрлийз дээд насыг Б.Батбаатарын хар морь өнгөлөв

Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх наадмын эрлийз дээд насанд нийт 39 хурдан хүлэг тоосоо өргөв.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Б.Батбаатарын өсгий цагаан хар морь түрүүлэв. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Жамъяангий халиун, гуравт Төв аймгийн Зуунмод сумын Д.Алтанхуягийн хонгор, дөрөвт Төв аймгийн Батсүмбэр сумын Лувсанбалдангийн халтар, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ч.Бүрэгдээгийн бор бариалав.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ