Ай Вэйвэй: Энэ бүхнээс залхаж байна

img

Хятадын тэрс үзэлтэн гэгддэг, зураач, зохиолч Ай Вэйвэй “CNN”агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Дөрвөн жилийн дараа гадаад паспортоо эргүүлэн авлаа?

 

-Тиймээ би их баяртай байна. Одоо гадаадад аялах боломж бүрдлээ. Энэ өдрийг их хүлээсэн. Бээжингийн удирдлагууд хэтэрхий удаан миний паспортыг цоожтой авдранд байлгалаа. Гадаад паспортыг минь өгөхгүй байх вий дээ гэж их эмээдэг байсан. Өнөөдрөөс эхлэн цээжинд минь амар амгалан оршин тогтнох болно.

 

-2011 онд таныг эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэж шоронд хорьж, улмаар гадаад паспортыг нь хураасан?

 

-Би одоо хүртэл гомдолтой байна. Би нэр төрөө цэвэрлэх болно. Үхэхдээ тэрс үзэлтэн гэх нэрнээсээ салмаар байна.

 

-Энэ онцгой ярилцлага. Та хэвлэлд тийм ч олон удаа ярилцлага өгч байгаагүй?

 

-Гэхдээ би сэтгүүлчтэй ярилцах дуртай. Би уран бүтээлийнхээ талаар сэтгүүлчдэд ярих дуртай. Учир нь торны цаана хоригдсон чөлөөт сэтгэлгээг минь та бүхэн л олон улсад түгээж чадна. Тиймээс би сэтгүүлчдийг найзаа, сайн мэдээ түгээгчид гэж боддог. Тэрс үзэлтэн гэх нэрнээс болоод ярилцлага өгөх минь багассан. Удирдлагууд ярилцлага өгөхийг минь хориглож, гэрийн хорионд оруулсан.

 

 

-Таныг суллалаа, баривчиллаа, хорилоо гэх юм?

 

-Тиймээ амар амгаланг өдөр бүр мэдэрч чадахгүй байна гэдэг утгагүй хэрэг. Энэ бүхэн миний сэтгэлийг их өвтгөж байна. Би үнэхээр залхаж байна.

 

-Чөлөөт байдал Хятадын удирдлагуудын хувьд хориотой зүйл бололтой?

 

-Тэд өөрсдөө ч чөлөөтэй байж чаддаггүй. Тиймээс л ард түмнээ өөрсөд шигээ болгохыг хүсдэг. Тэд инстаграм, твиттер, фэйсбүүкийг хүртэл хориглож, иргэдийнхээ чөлөөт сэтгэлгээнд саад хийхийг санаархаж байна. Олон нийтийн сүлжээ гэдэг чинь эрх чөлөө гэсэн үг. Гэтэл эрх чөлөөг боомилж, өөрсдийн хүсснээр байлгах нь надад таалагдаагүй. Хятадууд дуугүй биш гэдгийг ойлгуулахыг хүссэн учир энэхүү арга замыг ашигласан.

 

-Та 81 өдөр шоронд хоригдсон. Суллагдсаныхаа дараа “A.B.C.D.E” үзэсгэлэнгээ гаргасан?

 

-Би шоронд ороод бие сэтгэл санааны гүн хямралд орсон. Харгалзагчид намайг байнга хянадаг байсан. Усанд орох, бие засахад минь хүртэл хажууд минь. Би чинь хоригдол нэр зүүсэн уран бүтээлч шүү дээ.

 

-Бие засахад чинь хүртэл үү?

 

-Хэр удаан жорлон дээрээ суухаа би мэддэг байсан. Харин тэд дуусах хүртэл минь дэргэд зогсч, миний биенээс гарах сайхан бус муухай үнэрийг үнэртдэг байсан.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ