Зүүн бүсийн хурдан адуу тодорлоо

img

Зүүн бүсийн их хурд, аймгийн баяр наадмын хурдан соёолонгийн уралдааны айргийн тавд П.Мөнхжаргалын халиун /Сүхбаатар-Асгат/, Бат-Өлзийн хээр /Хэнтий-Бор-Өндөр/, Ч. Энхтайваны шарга / Сүхбаатар-Наран, Э.Хүрэлбаатарын хээр /Сүхбаатар-Уулбаян/, Ж.Амарсанаагийн хонгор /Сүхбаатар - Уулбаян/ морьд хурдаллаа. 

 

Соёолонгийн уралдааныг "АПУ" ХХК ивээн тэтгэж, түрүү соёолонг нэг сая төгрөгөөр байлж, унаач хүүхдэд бүтэн жилийн фрутта ундааны хэрэглээний эрхийн бичиг гардуулсан байна. 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ