Токиод онгоц осолджээ

Японы нийслэл Токио хотын Чофу дүүрэгт “JA4060” жижиг онгоц орон сууцны барилга дээр унаж, гурван хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослын улмаас гал гарч, байшин бүхэлдээ шатаж, 18 айл орон гэргүй болжээ. Онгоцонд дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд ослоор хоёр хүн амиа алдсан гэв. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн гэж Онцгой байдлын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч урьдчилсан байдлаар онгоцны хөдөлгүүрийн хэсэгт догогдол үүссэн байх магадлалтай гэв. “NHK” агентлаг онгоц Токиогоос Ошима арал руу нисч байсан гэж мэдээлжээ.
Цагдаагийнхан осолтой холбогдуулан “JA4060” онгоцны эзэмшигч компанийн удирдлагуудыг баривчилжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ