Армийнхан эхэлж гал нээжээ

Украины зүүн хязгаарын Донецк мужид сурвалжлага бэлдэж буй Британийн “ВВС” агентлагийн сэтгүүлч Том Бурридже “Армийнхан эхэлж Донецк руу дайрсан” гэж мэдэгджээ. Тэрбээр “Армийнхан салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүс нутаг руу эхэлж гал нээсэн. Би салан тусгаарлагчдыг дэмжээгүй. Энэ бол бодит үнэн. Өчигдөр 21.00 цагийн орчимд армийнхан гэнэтийн дайралт хийсэн. Буун болон хүмүүсийн орилох дуу хаа сайгүй сонсогдож байсан. Одоогоор хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл хүлээн аваагүй байна” гэж хэлжээ.
“Олон улсын байгууллагууд зүүн хязгаарын иргэдэд тусламж үзүүлж байгаа юм. Армийнхан эдгээр тусламжийн цувааг Донецкт оруулахгүй хэмээснээс болж үймээн дэгджээ. Салан тусгаарлагчид хүмүүнлэгийн тусламж авахын тулд галт зэвсгээр тэднийг сүрдүүлсэн байна. Энэ үеэр армийнхан эхэлж гал нээж, нэг хүнийг шархтуулсан” хэмээн нэг гэрч “TASS”агентлагт ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ