Б.Одгэрэл харцагын цолыг наадмаар мялаана

Энэ жилийн үндэсний их баяр наадмаас хоёр харцага төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын харьяат Н.Батзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Б.Одгэрэл нар Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага болсон билээ.
Тэгвэл сэлэнгэчүүд Б.Одгэрэл харцагад хүндэтгэл үзүүлэх мялаалгын наадмыг ирэх сарын хоёронд хийхээр товложээ. Тус наадам Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд болно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ