“Найзынхаа төлөө” аянд нэгдэв

Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооноос ид хийж бүтээх, 25 -хан насандаа хүнд өвчний улмаас шаналж суугаа Н.Ариунжаргал гэдэг залууд туслах “Найзынхаа төлөө” сайн үйлсийн аянд нэгдсэнээ мэдэгдлээ.
Н.Ариунжаргал нь Монголын залуучуудын холбооны хүмүүнлэгийн хорооны тэргүүлэгч гишүүн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны дэд тэргүүн, Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажил эрхэлдэг аж.
Тэрбээр МУИС-ын алтан медальтай төгссөн бөгөөд 2010 онд В, Д вирус, элэгний хатууралтай болсноо мэдсэн гэнэ. Эмчилгээг тэр үеэс эхлүүлсэн ч маш яаралтай Энэтхэг улс руу 100 сая төгрөгийн зардөл бүхий “Элэг шилжүүлэн суулгах” хагалгаанд орох шаардлагатай болсон талаар Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр түүний гэр бүлийн хүн болох Б.Мөнхжаргал “Миний хань Н.Ариунжаргалын амь насыг аврахаар сэтгэл зүрхээ зориулж, тусалж дэмжиж байгаа бүх хүнд талархаж байна. Эмчилгээнд шаардлагатай хандив мөнгөн тусламж өнөөдрийн байдлаар 30 орчим сая төгрөг болоод байна. Одоо 70 орчим сая төгрөг хэрэгтэй. Бид хоёр одоогоор хүүхэдтэй болоогүй. Гэхдээ маш олон төлөвлөгөө байсан. Хүнд туслаж, сайхан сэтгэлийн гараахарамгүй сунгадаг түүний минь амь насыг аврах аянд монголчууд та бүхнийг нэгдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, Б.Мөнхжаргалын найзууд фейсбүүкт “Найзынхаа төлөө” хуудас нээж, хандив цуглуулах аяны талаар мэдээлж байгаа аж. Мөн өнгөрөгч амралтын өдөр 20 найз нь цуглаж, 1,641,161 төгрөгний хандив цуглуулсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ