МАХН-ын залуус хуралдана

img

МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ /Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо/ өнөөдөр 18.00 цагаас МАХН-ын төв байранд ээлжит хурлаа хийхээр болжээ.

 

Тус хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох юм байна.

 

Ямартай ч, АШЁМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд хэн сууснаар ирэх жилийн сонгуульд нэр дэвших залуус тодорно.

 

Тиймээс УИХ, Засгийн газарт суудалтай, улс төрийн гуравдагч хүчний залуучуудын байгууллагын томд орох уг албан тушаалын төлөөх өрсөлдөөн өрнөөд байгаа аж.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бүгд зохиолын дагуу явна шударга ёсыг урдаа бариад шударга бусчууд цугласан газар болсон. Энхбаяр даргын нэрийг барьж бөгсийн долойх дөхсөн хэдэн нөхдүүд би болсон Уг нь шударга ёсыг тогтооё гэсэн сэтгэлтэй үнэнийг хэлдэг хүмүүс зөндөө байгаа тэдний дуу хойлойг Тэрбишдавга Удвал Шийлэгдамба тэргүүтэй нөхдүүд үгүй хийж албан тушаалын наймаагаар асуудлыг шийддэг болсонд анхдагч гишүүдийн зүгээс бухимдаж байна
2015-07-27