Индонезид 7.0 баллын хүчтэй газар хөдөлжээ

img

 

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр өнөөдөр өглөөний 6.40 цагт Индонезийн Папуа мужид 7.0 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт нийслэл Жакартагаас 250 км-ийн гүнд болжээ.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр 10 гаруй байшин нурж, 52 хүн гэмтсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр газар хөдлөлтийн уршгаар цунами үүсээгүй ч хүчтэй доргилт мэдрэгдсэн гэв. Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар газар хөдлөлт болсон бүс нутагт их хэмжээний бороо орж, хөрсний гулгалт үүсч 19 хүн гэмтсэн гэв.

 

Энэ сарын 25-нд Индонезийн Жава аралд 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. 2004 онд Индонезид 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 230 мянган хүн амиа алдаж, 10 мянган сураггүй алга болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ