Монголын талтай хамтран ажиллах иргэдийн жагсаалтыг ирүүлнэ

img

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өчигдөр Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Михайл Рафал Лабенда-г хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр Аж үйлдвэрийн салбарт хоёр улс хэрхэн хамтрах боломжтой талаар ярилцсан аж.

 

Д.Эрдэнэбат сайд энэ үеэр Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойшхи хагас жилийн хугацаанд хийсэн ажлаа тов танилцуулж, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах  бодлого УИХ-аар батлагдсан талаар мэдээлэл өгчээ.

 

Мөн Монгол Улс, Польш улстай хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой, аж үйлдвэрийн салбар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд бодит алхам хийж байгаа, цаашид экспорт, импортын зохист харьцааг баримтлахаа илэрхийлжээ.

 

Харин Элчин сайд ноён Михайл Рафал Лабенда Польш улсын талаас монголын бизнес эрхлэгч, компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй иргэдийн жагсаалтыг ойрын хугацаанд ирүүлнэ гэжээ.

 

Дашрамд дуулгахад, ирэх намар хоёр улсын Засгийн газрын комиссын хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ