Элэгний вирусыг хянах 130 гаруй мэргэжилтнийг бэлтгэжээ

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Өнөөдөр Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр. ДЭМБ-ын 2010 оны тавдугаар сард гаргасан шийдвэрээр жил бүрийн энэ өдрийг “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан. Энэ өдөртэй холбогдуулан ЭМСЯ, ДЭМБ, ХӨСҮТ-өөс хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

 

Манай улсын хувьд вируст хепатитын өвчлөл өндөртэй орны тоонд багтдаг. Тэр хэрээр энэхүү өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод буй. Тиймээс вируст хепатитын халдварыг хяналтад авах зорилгоор “Вируст хепатитыг илрүүлэх, оношлох, сэргийлэх үндэсний цогц хөтөлбөр” төслийг боловсруулаад буй аж. Уг хөтөлбөрийн хүрээнд С вирусын халдвартай хүнийг эмчлэх, хянах 130 гаруй эмч, мэргэжилтнүүдийг бэлтгээд буйг хурлын үеэр дуулгав.

 

ДЭМБ-аас 2015 оны энэ өдрийг вируст хепатитын халдвараас урьдчилан сэргийлэх уриатайгаар тэмдэглэж буй. Энэ хүрээнд өнөөдөр Элэгний төв дээр элэгний А, В вирусын оношлогоог үнэ төлбөргүй хийж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ