Хувь хүний л үйлдэл үү, Н.Батсуурь арслаан?

img

 

Увсын 90 жилийн ой нижгэр боллоо. Харин бөхийн барилдаан нь өмнө болж байгаагүй жудаг хаясан түүхтэй өндөрлөв.

 

Уг нь Увс нутаг бөхийн орон. Олон сайхан аварга, арслан, заанууд бий.

 

Ойн бөхийн барилдааны шөвгийн дөрвийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь Ховд аймгийн харьяат улсын харцага Б.Пүрэвсайхантай хүч үзсэн. Барилдааны үеэр харцагын шанаанд дэлсэж, ер нь л зодох маягтай юм болов. Н.Батсуурь бол Монгол Улсын арслан цолтой бөх. Хэр баргийн аавын хүү хүрээд байдаггүй том цол. Бас улсын харцага Намсрайжавын хүү, удам дамжсан бөх. Тэр утгаараа Н.Батсуурь хамгийн жудагтай бөхчүүдийн нэг баймаар. Гэтэл төрсөн нутгийнхаа  ойн баяр наадмын дэвжээн дээр зочин бөх, улсын харцага Б.Пүрэвсайхантай барилдахдаа яав даа гэмээр араншин гаргав. Тэр барилдааны бичлэгийг үзсэн бөх сонирхогчид дургүйцлээ илэрхийлсээр байна. Ингэх нь аргагүй. Яг үнэндээ үдэсний бөх бол баяр наадмын дэвжээн дээр бөхчүүд хүч бяраа үзэж, олон түмнийг баясгадаг спорт. Үзэгч, наадамчид байж л үндэсний бөх байгаа. Дээрээс нь бөх сонирхогч, үзэгчид л давсан бөхийг дахиулан уухайлж, түрүүлбэл хөхиүлэн шагнаж алган дээрээ бөмбөрүүлнэ. Улсын наадамд таваас дээш давж нутаг нугынхнынхаа хайр хишгийг хүртдэг уламжлал хэдийнэ тогтсон. Тийм л учраас амжилт гаргасан бөх хамгийн түрүүнд “...Жудагтай байя, ард түмний хайрыг дааж амьдаръя” гэж хэлдэг бус уу.

 

Гэвч Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь монгол бөхийн жудгийг умартав. Уг нь ганцхан жилийн өмнө тэр өөрийг ярьж байжээ. Өнгөрсөн жилийн наадмын дараа Н.Батсуурийг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва баяр наадамд түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөг,  Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс “Хүннү” хороололд дөрвөн өрөө байр, Үндэсний их баяр наадмын албан ёсны түнш Японы “Тоёота” компани “Ланд круизер-200” маркийн автомашинаар шагнасан юм.

 

Тэр үеэр сэтгүүлч цөөн асуулт асуужээ.

 

-Та улсын өндөр цолонд хүрлээ. Бөхийн ёс жудгийг хадгалж, үлгэр дуурайлал болж явах хүний нэг боллоо шүү дээ?

 

-Хичээнээ л гэж хэлье дээ.

 

-Өндөр цолонд хүрсэн бөх хүний хувьд наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гарч байгаа спортын бус үйлдлийн талаар та юу хэлэх вэ?

 

-Өрсөлдөөн байгаа. Олон газраас цугласан хор шартай аавын хүүхдүүд өрсөлдөж байгаа болохоор янз бүрийн зан ааш гаргадаг л даа. Тухайн хүний өөрсдийнх нь гаргасан үйлдэл болохоос биш монгол бөх гэдэг утгаар нь ярьж  болохгүй байх. Тухайн хувь хүний л үйлдэл шүү дээ.

 

Ингэж хариулж байжээ.

 

Ер нь монгол бөхийн жудаг ёсны талаар аваргууд нэг бус удаа залуучууддаа хандаж хэлсэн байдаг.

 

Дархан аварга Х.Баянмөнх

 

“...Барилдаад хоёр хүний нэг нь давж л байвал болоо гэсэн хандлага бий болчихсон. Энэ нэг ёс жудаггүй байдлыг таслан зогсоох талаар ажил зохиох хэрэгтэй. Хамгийн гол нь монгол бөх бол Монголын ард түмний уламжлалт соёл шүү дээ. Дэг журам, түүхэн уламжлалаа сайн бариулж сургах л хэрэгтэй байгаа юм.”

 

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

 

“...Бөхөөс барилдааных нь ур чадварыг харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахууныг нь харж үлгэр авч байдаг болохоор бөхчүүдийн тэр алдаатай гаж буруу үйлдэл ард түмэнд хүнд тусдаг. Мэр сэр бөхчүүдийн жудаггүй занг Монголын нийт бөхчүүдэд нялзааж ард түмэн минь ойлгох вий гэж санаа зовж явдаг юм. Нэг тэмээний хоргол өнхрөхөд мянган тэмээ бүдэрдэг гэж үг байдаг. Бөхчүүд бидний алдар цол гуншинд ард түмний минь хайр хүндэтгэл шингээстэй байдаг гэдгийг мартаж болохгүй”

 

 

Улсын аварга Г.Эрхэмбаяр

 

“...Үндэсний бөх маань хүнд ямар ч үнэ өртөггүйгээр зөв хүмүүжил олгодог зүйл. Аливаад тэсвэр хатуужилтай, ахас ихсээ хүндэтгэх жудаг, ёс суртахуун гээд маш олон зүйлийг бидэнд суулгаж өгдөг. Спорт гэдэг хэдийгээр хурц дайчин байхыг шаарддагч гэлээ хүний төрөлхийн ааш араншин, эцэг эхээс өгсөн суурь хүмүүжил, багш нарын зааж сургасан эрдэм мэдлэг гэж байна”.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Увс хүн дотор ганц нэг ийм хүн байлгүй яахав дээ. Бүгдээрээ төгс биш шүү дээ.
2015-07-29
hun bishuud:
Sanjaadambiig uragsh yavah geheer n amand n huruugaa hiij tatsaar baigaad zogsooj baij davsan, ene jil savj unatal n shanaadaj baina, ugaasaa Uvsuud oodtei humuus bish dee. neg tiimerhuu novshiin humuus shuu dee.
2015-07-29
zochil:
Zahialgaar um bichuulhee bolio purebsaihan dandaal amaaraa hun odoj yabdag hog shuu de
2015-07-29
Зочин:
барилдах эрхийг нь хасдаг, эсвэл цолыг нь хураачихдаг л байх хэрэгтэй л дээ
2015-07-29
Зочин:
яг зөв хэллээ
2015-07-29
Зочин:
holbombog togloson avargaa hooj zailuuldag sumo shig deglem mongol bohod dutaj baina
2015-07-29
Зочин:
Mongolyn turiin altam joloo tusgaar togtnol ruu harin yamar hulgaich getej bgaad ulsaa suitgelee?
2015-07-29
Зочин:
Mongolyn turiin altam joloo tusgaar togtnol ruu harin yamar hulgaich getej bgaad ulsaa suitgelee?
2015-07-29
Kub:
Mongolyn turiin altam joloo tusgaar togtnolyg dagaar oruulj dagavar uls bolgoson khunii oig temdeglen bakhdan duulj baigaa khumuus 2 khunii barildaany tukhai ingej surjignej baigaad yamar uchir baina ...
2015-07-29
Зочин:
Mongolyn turiin altam joloo tusgaar togtnol ruu harin yamar hulgaich getej bgaad ulsaa suitgelee?
Зочин:
Mongolyn turiin altam joloo tusgaar togtnol ruu harin yamar hulgaich getej bgaad ulsaa suitgelee?
zochin:
uvs hunii mon chanar.. 4 shiir hool bish dorvod hun hun bish... yaaj yuch hiij magadgui hun chanargui novsh
2015-07-29
иргэн:
Бөх гээд сүйд болоод байдгаа болимоор юм. Нийгэмд ямар ч бүтээл байхгүй хүмүүс шүү дээ. Тийм л сайн юм бол олимп, дэлхийн аваргад оролцоод амжилт гаргах хэрэгтэй. Тэгвэл шагнаж урамшуулдаг журам бий шүү дээ. Тэр шагналаас даваад байх шиг
2015-07-29
Зочин:
яг зөв хэллээ
Зочин:
Aavaas ni uvolson zan aav ni tsagdaa zodood syyld ni uilj onigoond orood l Batzayad unchihaad tohoi hyreegyi gej gyriigeed l shog...
2015-07-28
Зочин:
улсын наадмаар Эрхэмбаяр аварга уначихаад давсан бөхөө ташиж унагаасаншдээ, увс дүрвэд гэлтгүй бүгдл ёс жудгаа гээгээд удаж байнадаа, энэнд жижг Сүхбатын гайтай хувь нэмэр их бийдээ, допингийн хэрэг, өшиглөх, гөших, өвдөгдөх гээд халж байгаа юм шиг шанаадахыг гаргууд эзэмшсэн хүндээ Сүхбат
2015-07-28
Зочин:
Ungursun jil amand ni huruugaa hiij baigaad hayasan, unuu jil tolgoi turuugui zodson. Ireh jil zuvhun tumsugtei ni notsoldodn
2015-07-28
Zochin:
Etsgiigee duuraisan buduuleg novshiig erhiig ni hasch tsoliig ni huraah ni zuitei
2015-07-28
мөнгөний бөх:
Мөнгөнд хөтлөгдсөн шуналын бүдүүн хар тулам зайлаасай билээ, чам шиг эргүү хар юмыг харж баясаж суудаг монгол олдох бол уу
2015-07-28
Boxer:
Ene odoo tiim l zodoon khiij chaddag yum bol ter K1 chi yumuu mergejliin boxt khuch uzekh kheregtei sh de. Chadakhgui l de nusan taglaa.
2015-07-28
otgoo:
batsuuri muu sheesiig barildah erhiig ni has zailuuul muuu al
2015-07-28
Зочин:
заваарсан халтар, бүдүүлэг, та нар ард түмний хайрыг даагаарай юу ч бүтээдэггүй шүү бөхчүүд
2015-07-28
Sodbayar:
ENE Suuliin yeiin zaluuchuud ih emzeg boljee sur sur um yaral paa pii geel, erchuudiin l sport shd yun surtein
2015-07-28
Зочин:
MEDEEJI MEDLEG BOLOWSROL MUU DURAK L BAIGAA SHUU DEE
2015-07-28
Teneg Batsuuri amisgaa:
Ter odoo ta nar har daa, ene durakaas bolood humuus Uvs hun ene ter geed taltsaad ehelj bga bhgui yu. Novsh gej ene muu uuhun bumbugnuudiig yana daa!!!
2015-07-28
Зочин:
Ter hoyulaa buh uzegchideesee uuchlal guimaar yum. Dahin iim yum gargahgui baih talaar buhiin holboo arga hemjee avah heregtei
2015-07-28
zochin:
Uvsiin jinhene mun chanar baih shig haragdaj bna
2015-07-28
dorj:
baliaar bvdvvleg amitan be shuud barildah erhiig ni has
2015-07-28
zochin:
Tsoliig ni huraaj avah heregtei.ard tumengui bol id nar hen bee
2015-07-28
зочин:
Монгол бөхийн наадамч гэх шиг,барилдаж бгаа халтар новш хүний толгойруу хэд шааж аваад л тэр хөшөө мөшөө .Энэ малнууд хийж чадах юм бгүй байж хэнээс илүү гарах гээд бгаа юм.
2015-07-28
Зочин:
Nodningiin naadmaar Sanjaadambiig javjind ni garaa hiij baigaad hayasan. Ingeed l yavqaqad baih uu? Ene huchintei davaa yu?
2015-07-28