Чехийн парламентийн даргын айлчлал өнөөдөр эхэлнэ

img

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. 

 

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хийн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана.

 

Мөн Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярт зориулан Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах цэнгүүнд оролцоно.  

 

Тэдний айлчлал ирэх сарын 2-нд өндөрлөнө.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ