Хүүхдээр тахил өргөжээ

img

Газар хөдлөлтийн уршгаар 8000 орчим иргэнээ алдаад буй Балба улсад нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Балбын Кудийя тосгоны иргэн Кодай Харижан гэгч 10 настай Живан Кохар гэх хүүгээр тахил өргөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан энэхүү хэрэгтээ холбогдуулан 11 хүнийг баривчилсан байна. Шүүхээс тэдэнд цаазаар авах ял оноохоор төлөвлөж байгаа хэмээн Хятадын “Синьхуа” агентлаг мэдээлэв. Тэд тахил өргөх үедээ хүүгийн толгойг тасдаж, хоёр нүдийг нь ухаж авсан байжээ.

 

Хүү өнгөрсөн жилээс хүнд өвчнөөр өвчилсөн байна. Гэмт этгээдүүд хүүд 50 рупи өгч, эрүүл болгоно хэмээн нэгэн сүмд хуурч авчирчээ. Сүмийн төлөгч гэх 47 настай эрэгтэй “Хүүд чөтгөрийн хараал хүрсэн байна” хэмээж хүүгээр тахил өргөхийг тушаажээ. Цагдаагийнхан төлөгч гэх этгээдийг сураггүй алга болоод буй гурван хүүхдээр тахил өргөсөн хэмээн буруутгаж, шалгаж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Balarsan Balba
2015-07-31
????????:
Бурхан гэж байгаа харин хүний тархийг л бурхан удирддаггүй.
2015-07-30
Unen medelel orulya:
Naad chni bichsen niitlelees harhad gazar hodloltiig zogsoohin tuld tahil orgoson yum shg l utga aguulgatai bn lol
2015-07-29
Unen medelel orulya:
Ene chin eej n ovchtei huuge edgeehin tuld ter shashnii tolologchiih n helsner tahil orgo bzde?
2015-07-29
Hhahhahah:
Baidag bolood l gazar lus ni hodolj hamag amiig ni avch bhgui yu muu hunuusiiin ed nar usnii uher heden myngaar ni alaad tsusand ni orsn gsn sh tiim bolool tgj bhgui yu
2015-07-29
Sisi:
Burhan gej baidag bol muu muuhai jigshuurt uildel hiij bui humuusiig boliuldagch boloosoidoo...evii gemgui ariuhan huu...
2015-07-29
????????:
Бурхан гэж байгаа харин хүний тархийг л бурхан удирддаггүй.