Монакогийн ханхүү Каприог шагнав

Газар дундын тэнгисийн Монако улсын угсаа залгамжлах ханхүү II Альберт холливуудын нэрт жүжигчин Леонарда де Каприодг Төрийн одонгоор шагнасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Каприо байгаль орчны өөрчлөлт болон нэн ховордож буй амьтдыг хамгаалах зорилгоор энэ сарын 11-нд НҮБ-д 40 сая ам.долларыг хандивласан билээ. Монакогийн ханхүү, жүжигчнийг өндрөөр үнэлж, Каприо бол энэ цаг үеийн шилдэг байгаль хамгаалагч. Тэрбээр дэлгэцэнд ч, бодит байдал дээр ч гайхалтай харагддаг гэдгийг би мэдлээ. Танд энэхүү өчүүхэн шагналыг өгч, урам зоригийг чинь урамшуулж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.Жүжигчин эр твиттертээ ханхүүтэй авахуулсан зургаа байршуулаад “Гайхалтай, дурсгалтай, түүхэн өдөр” гэж жиргэжээ.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Каприог Байгаль орчны хамгаалагч одонгоор шагнасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ