Хайгуулын зөвшөөрөл хүссэн 1094 өргөдлийг шийджээ

img

Засгийн газрын өнгөрсөн оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9 хувь буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ 13.4 хувь буюу 20.9 сая га талбайг өргөдлөөр,  6.5 хувь буюу 10.2 сая га газрыг сонгон шалгаруулалтаар олгох юм. 

 

Одоо  уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаарыг олгосноос 1094 өргөдлийг хянаж шийдвэрлэсэн байна. Харин дугаар авсан 1141  аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй аж. 

 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой 103 талбайд орон нутгийн удирдлагаас санал авах мэдэгдэл хүргүүлээд буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ирээдүй хойч баяртай юм байна л даа:
газраа ухаад баяжлаа хэдэн жил идэх вэ харин мал сүргээ өсгөөд гарч байгаа ашиг шимийг нь олон улсын стандартад нийцүүлэн бүтээгдэхүүн болгон зарлаа монголын гэсэн нэртэй боллоо энэ хөгжил биш үү баяжих хөгжих хоёроо ялгамаар юм дээр нь газар ухаад л байдаг бэлчээр байгаль орчин байхгүй боллоо мал сүрэг удахгүй идэх өвс уух усгүй боллоо бид гаднаас махаа авах уу усаа авах уу шороо шуурч хийссэн ам хамраа битүүлж явах уу бодох юм их байгаа юм биш үү
2015-07-29