Гавъяат зүтгэлтэн Н.Ганхуягийн нэрэмжит соёлын төвтэй болжээ

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар Цагаан-Уул сумын Соёлын төвийг Монгол Улсын УГЗ Н.Ганхуягийн нэрэмжит болгожээ.
Зохиолч найруулагч Н.Ганхуяг 1958 онд Цагаан-Уул суманд төрсөн бөгөөд “Монгол кино” үйлдвэрт туслах найруулагч, Улсын хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад 1990 оноос Соёл урлагийн их сургуульд багшилж байна. Тэрээр уран бүтээлийн ажлаа 1980-аад оноос эхэлж “Амин булаг”, “3 марал гудайхад” зэрэг жүжиг, “Хэлтгий заяа”, “Агарын 3 сүлжээ” зэрэг кино зохиол 2006 онд сүүдийн үед бичсэн зохиолоо “Нүд” нэртэй хэвлүүлсэн бол 2007 онд “Монголын театрын нэвтэрхий толь” хэмээх томоохон бүтээл туурвиж хэвлүүлжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ