Үлэг гүрвэлийн барималтай парк байгуулагдаж байна

img

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Соёл амралтын хүрээлэн байгуулагдаж байна. Уг хүрээлэн ирэх есдүгээр сард ашиглалтад орох бөгөөд дотроо спортын талбай (сагс, теннисний талбай), дугуйн зам, эгшигт хөгжмийн аянд цацардаг хоёр төрлийн усан оргилуур, хүүхдийн 5-6 төрлийн тоглоом, хиймэл нуур, хөдөлж дуу авиа гаргадаг 20 төрлийн үлэг гүрвэлийн баримал, ногоон байгууламж гээд олон зүйлийг барьж байгуулж буй аж.

 

 Цэцэрлэгт хүрээлэнд орон нутгийн төсвөөс санхүүжиж байгаа уг паркт нийт 8 тэрбум 150 сая төгрөгийг зарцуулж байгаа юм байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Эргүү дагзнууд минь 9 тэрбумаар наад аймгийн төвийнхээ сургууль эмнэлэг цэцэрлэгээ аятайхан болгочихооч Хэдэн жилийн дараа хэнд ч хэрэггүй новш хийх юм
2015-07-30