Өнөөдөр болох үйл явдлын тойм

10:00 цагт Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” зааланд Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпус хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны 25 жилийн ойн хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт БОНХАЖ-ын яам, Ашигтмалын газар, МХЕГ-ын нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн тогтоол шийдвэр гаргасаны улмаас үүсээд байгаа асуудлын талаар МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт "Хүрхрээ" Үндэсний Дээд Лиг-2015 тэмцээний солилцооны цонх, шилжилт хөдөлгөөний талаар хэвлэлийн бага хурал МХБХ-ны байранд явагдана. Утас: 89984047
12:30 цагт Ирэх наймдугаар сарын 8-9-нд болох "Нийслэлийн Их Даншиг" наадмыг эсэргүүцэж иргэдийн төлөөлөл "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ