Хутгатай этгээд халдлага үйлджээ

Израйлийн нийслэл Иерусалим хотын иргэд “Хайр бол хайр” гэх гей парадыг зохион байгуулах үеэр хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн еврей залуу хүмүүс рүү дайрч, гэмтээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр парадад оролцогчид руу гэнэт дайрч, урдаа байсан зургаан хүнийг хутгалж, гэмтээсэн байна. Нэг эмэгтэйн биеийн байдал муу байгаа гэнэ.
Хамгаалалтад гарч байсан цагдаагийн ажилчид еврей залууг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Гэмт этгээдийг Яшай Шлиссел гэдэг бөгөөд тэрбээр өмнө нь халдлага үйлдсэн хэргээр 10 жил хоригдож байжээ. Яшай хэдхэн сарын өмнө суллагдсан юм.
Тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху дээрх халдлагыг буруутгаж “Энэ удаагийн халдлага үйлдэгчийг хуулийн дагуу шийтгэх болно. Бидний хамгаалалт сул байгааг энэхүү халдлага харууллаа. Тиймээс орон даяар хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ