“Вива сити”-ийн автобусны буудлын дэргэд осол гарчээ

img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын автобусны буудлын дэргэд зам тээврийн осол гарч хүний амь нас эрсэдсэн хэрэг өчигдөр гарчээ.

 

“Хюндай Аксент” загварын автомашин, “Хюндай Маяти” загварын автомашинууд мөргөлдөж, ослын улмаас “Хюндай Аксент” загварын автомашины жолооч иргэн Т /нас тодорхойгүй, эрэгтэй/ нас барсан байна.

 

Ослын газарт Нийслэлийн Аврах ангийн долоон албан хаагч ажиллаж автомашины эд ангид хавчуулагдсан иргэнийг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Aksent priusuudiig:
Yambii aksent prius unasan duraaraa taksichdiig tsegtslemeer b.aa haana l bol haana bainga durem zurchdug buduuleg tanhai hurd hetruuldeg bohir zavaan yambiinuud hunii amiar togloj duuuslaa
2015-07-31